
Бид ашиг орлогоос илүүтэй, нийгэм улс орондоо оруулах хувь нэмэртээ илүү их анхаарал хандуулдаг. Энэ нь бидний амжилтын нууц гэж хэлж болно.

2011 онд компани анх байгуулагдаж, үйл ажиллагаа дөнгөж эхэлж байх үед бид даатгалын салбарын топ компани болох вижн дэвшүүлсэн юм. Салбарын топ компани нь зөвхөн ашиг орлого, хөрөнгөөрөө тэргүүлэгч байгаад зогсохгүй салбартаа шинэ стандарт, шинэлэг ёс суртахууныг нэвтрүүлэгч байх ёстой гэдэгт бид итгэдэг.
Ө.Ганзориг
ТУЗ-ийн дарга, Үүсгэн байгуулагч



Ч.Даваадаш | Гүйцэтгэх захирал
Бүтэн жил гаруй үргэлжилсэн хөл хориог бид бэрхшээл бус харин бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, бүтээмжийг өсгөх боломж гэж үзсэн.
2020 онд дэлхий дахины онцлох гол сэдэв бол Ковид-19 цар тахал байлаа. Халдварыг бууруулах, тархалтыг зогсоох зорилготой олон нийтийг хамарсан хөл хорио, улс хоорондын хил, гаалийн хориг ба түүнээс үүдсэн гадаад худалдааны тогтворгүй байдал зэргээс хамаарч эдийн засаг ...
10 жилийн 10 амжилт

1. Даатгалын хамгийн том компани
Мандал даатгал ХК нь 10 жилийн босгон дээрээ санхүүгийн бүхий л үзүүлэлтүүдээрээ тэргүүлдэг, даатгалын салбарт шинэ стандарт, шинэлэг ёс суртахууныг нэвтрүүлэгч ТОП компани болж чадлаа.
2020 оны байдлаар нийт хөрөнгө 55.2 тэрбум, мөнгөн хөрөнгө 33.6 тэрбум төгрөгт тус тус хүрч, эрсдэл даах чадвараараа салбартаа тэргүүлж байна. Түүгээр ч зогсохгүй ашигт ажиллагааны түвшингээр салбараа манлайлж, ашгийн хэмжээгээр сүүлийн 3 жил тасралтгүй тэргүүлсэн юм.
80 жилийн түүхтэй Монголын даатгалын салбарт шинэчлэл, шинэ стандарт, шилдэг менежментийг нэвтрүүлэх замаар даатгуулагчид, хувьцаа эзэмшигчид, ажилтнууд болон нийгэмдээ урт хугацааны үнэ цэнэ бий болгох хүчирхэг бизнесийг цогцлоох аяны эхний арванг амжилт дүүрэн үдэж байна.
Бид оролцогч талууддаа хэрхэн үнэ цэнийг бий болгодог вэ?


Let's celebrate!
10 жилийн ойн хүрээнд Мандал Даатгал нь олон төрлийн урамшуулал, бэлгүүдийг жилийн турш зарлаж байгаа. Эдгээрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл биднийг Facebook, Twitter дээр дагаарай.
Түүнчлэн жилийн эцэст онцгой бэлгийн эзэн болох сугалаанд оролцохыг хүсвэл дараах формыг бөглөөрэй.