top of page

Өлзийбаярын ГАНЗОРИГ

Мандал Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга, Үүсгэн байгуулагч

chairman-cover.png

Нийт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, хамт олондоо 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

2011 онд компани анх байгуулагдаж, үйл ажиллагаа дөнгөж эхэлж байх үед бид даатгалын салбарын топ компани болох вижн дэвшүүлсэн юм. Салбарын топ компани нь зөвхөн ашиг орлого, хөрөнгөөрөө тэргүүлэгч байгаад зогсохгүй салбартаа шинэ стандарт, шинэлэг ёс суртахууныг нэвтрүүлэгч байх ёстой гэдэгт бид итгэдэг.

Тэгвэл өнөөдөр буюу 10 жилийн дараа бид бүхий л үзүүлэлтээрээ даатгалын салбарын топ компани болж чаджээ. Үүний баталгаа болгож ганцхан жишээ хэлэхэд, Мандал даатгал нийгэмд эрсдэлийн боловсролыг түгээх тал дээр ямар ч компанийн хийж чадаагүй их ажлыг нугалсан байна. Бидний энэ амжилтын нууц бол ашиг орлогоос илүүтэй нийгэм, улс орондоо оруулах хувь нэмэртээ түлхүү анхаарал хандуулж ирсэнтэй салшгүй холбоотой билээ. 

Монгол Улсын иргэд төдийгүй компаниуд эрсдэл багатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал бол бидний мишн мөн. 

Ирэх 10 жилд бид даатгалын салбараас хальж улсынхаа нийт компаниудын ёс суртахууны үнэлэмж, нийгэмд оруулах хариуцлагын үлгэр жишээ нь болж, шинэ стандартыг тогтоох ажлыг хийх болно. 

 

Монгол Улсыг хэн нэгэн сайд эсвэл дарга биш, харин иргэдийнхээ өмнө сайн дураар өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанаас давсан хариуцлага хүлээж чаддаг хүнлэг, том амбицтай компаниуд хөгжүүлж чадна. Мандал даатгал өнгөрсөн хугацаанд зорьсондоо хүрч, зорилгоо биелүүлдэг гэдгээ нотлон харуулсан учраас бид 10 жилийн ойгоо бахархал дүүрэн тэмдэглэж байна.

Вижн

Азийн тавцанд өрсөлдөх даатгал, санхүүгийн олон улсын брэндийг бий болгох

Мандал даатгал үүсгэн байгуулагдсанаасаа хойш харьцангуй богино хугацаанд салбартаа тэргүүлэгч даатгалын компани болсон төдийгүй Мандал даатгалын алсын хараа нь зөвхөн Монголын шилдэг даатгалын компани болсноор хязгаарлагдахгүй, Азийн орнуудын зах зээлд гарч өрсөлдөх Монгол брэндийг бий болгох явдал юм.

Мишн

Өнөөдрөө баталгаажуулсан маргаашийг иргэн бүрд

Даатгалын компанийн нийгэмд оруулж буй хамгийн том хувь нэмэр нь иргэдийг гэнэтийн эрсдэлээс үүдэн бий болох санхүүгийн хохиролд өртөхөөс хамгаалж, амьдралын хэмнэлийг нь баталгаажуулах явдал юм.

Мандал даатгал нь хувь хүн, өрх гэр, албан байгууллага тус бүр өнөөдрийг хүртэл бий болгосон өөрийн баялгийг тулгарч болох эрсдэлээс хамгаалан, маргаашийнхаа зорилгын төлөө ажиллаж, амьдардаг сайхан нийгмийг даатгалаараа дамжуулан бүтээхийг зорьдог.

bottom of page