Монголын хамгийн том даатгагч болсон 10 жил
Өнгөрсөндөө бахархалтай, ирээдүйдээ итгэлтэй
2011

Бидний эхлэл
Канадын хөрөнгө оруулалттай Mongolia Growth Group компанитай хамтран, АНУ болон Канадын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгон Мандал даатгал ХХК-ийг үүсгэн байгуулав.

Тусгай зөвшөөрөл
Санхүүгийн Зохицуулах Хорооноос ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авав.

Эрсдэлийн Удирдлагын Форум
Монгол Улсын хэмжээнд бодитоор оршиж буй эрсдэлүүдийг судалж шинжлэн илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэж боловсруулах зорилготой “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” арга хэмжээг санаачлан, хэрэгжүүлж эхлэв.

Bancassurance Монголд
Хаан Банктай хамтран Монголд анх удаа даатгалын зуулчлалын үйл ажиллагааг нэвтрүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх үндэс суурийг тавив.
Голомт Файнэншил Групп
“Голомт Файнэншил Групп” ХХК Мандал даатгалын стратегийн хөрөнгө оруулагч болж, санхүүгийн салбарт синержи үүсгэх боломж бүрдэв.
2012
2014
2015

Жаргалан даатгал
Монголын анхны дотоодын хувийн эрүүл мэндийн даатгал болох Жаргалан даатгалыг зах зээлд нэвтрүүлэв.
2016
ТОП III
Санхүүгийн голлох үзүүлэлтүүдээрээ даатгалын салбарын ТОП 3 компанийн эгнээнд элсэв.
2017

Оюу Толгой төслийн даатгагчаар шалгарав
Монгол Улсын хамгийн том татвар төлөгч компани болох Оюу Толгой ХХК-ийн 2,400 ажилтны Эрүүл мэнд, Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг үзүүлэх даатгагчаар
шалгарав.
2018

IPO хийж анхны хувьцаат даатгалын компани болов
Монголын даатгалын салбарын түүхэнд шинэ хуудас нээн, анхны IPO-г амжилттай хийж, нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгосноор нийт 7.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэв.
2019
ТОП 20 ИНДЕКС
Мандал даатгалын хувьцаа Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индексийн багцад оров.

Азийн шилдэг даатгалын компани
Азийн шилдэг даатгалын компаниудыг шалгаруулдаг INSURANCE ASIA AWARDS шагнал гардуулах ёслолоос “Дотоодын шилдэг даатгалын компани” өргөмжлөлийг хүртэв.
2020

82,000 харилцагчаа КОВИД даатгалд үнэ төлбөргүй хамруулав
Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахлын улмаас ард иргэдэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор, нийгмийн хариуцлагын хүрээнд КОВИД санхүүгийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өөрийн 82,000 даатгуулагчийг үнэ төлбөргүй хамруулав.

АМ Best BB+ үнэлгээ авав
Олон улсын үнэлгээний “АМ Best” агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан анхны Монгол компани болов. АМ Best агентлаг Мандал даатгалын ерөнхий санхүүгийн чадавхыг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлсэн бөгөөд цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн тодорхойлов.