top of page

Мандал даатгал нь анх байгуулагдсан цагаас эхлэн эрсдэлийн боловсролыг тасралтгүй түгээх, ард иргэд, албан байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зан төлвийг хэвшүүлэх, эрсдэлгүй нийгмийг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулах чиглэлд тасралтгүй хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн билээ. 

10 жилийн хугацаанд нийгмийн эрсдэлийн боловсролыг нэмэгдүүлэх, олон нийтийн эдийн засгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлд олон арван төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, салбартаа сэтгэлгээний манлайлагч гэдгээ дахин дахин баталсаар байна. 

Даатгалын компани фундаментал мөн чанарынхаа хувьд яаж ажиллах ёстой түүгээрээ ажиллахад л нийгмийн маш том хариуцлагыг хэрэгжүүлдэг онцлог бизнес.

niigem-cover.jpg

Нийгэмд чиглэсэн оюуны томоохон хөрөнгө оруулалтууд

Та Мандал даатгалын нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 10 ЖИЛИЙН ТАЙЛАНгаас авна уу.
bottom of page