Мандал даатгал ХК нь компанийн жишиг засаглал, андеррэйтингийн оновчтой бодлого, хөрөнгө оруулалтын багцын өсөлт, компанийн бизнес загвар нь хөрөнгө оруулагч, эздийн өмчийг тогтвортой өсгөсөөр байна.
Жишиг засаглалын тогтолцоо
Компанийн эзэд дангаараа 51%-с дээш хувийг эзэмшээгүй байгаа нь корпорацын сайн засаглалын жишгийг Монголын санхүүгийн салбарт тогтоосон.
Балансын чадавх
Компанийн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө жилд дунджаар 21 хувь өсөж, 2020 оны байдлаар 33.6 тэрбум төгрөгт хүрсэн нь компанийн ирээдүйн тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөө үзүүлж байна.
-
2020 онд компанийн нийт хөрөнгийн 60 хувийг хөрөнгө оруулалтын багц эзэлж байна. Компанийн хөрөнгө оруулалтын багц нь богино хугацаатай зэрэглэлгүй бонд, харилцах, хадгаламж, болон бага хэмжээний хувьцаанаас бүрддэг.
-
Компанийн төлбөрийн чадвар (Solvency ratio) сайн буюу 2020 онд 161 хувийн гүйцэтгэлтэй тайлагнагдсан байна.
-
Томоохон андеррайтингийн эрсдэлийг зээлжих зэрэглэл сайтай, давхар даатгагчид даатгуулж бууруулдаг.
Өсөн нэмэгдэх үнэ цэнэ
Хөрөнгө оруулагчид бодитой үнэлэгдсэн эсэхийг компанийн бирж дээрх үнийг (нэгж хувьцааны үнэ) компанийн үнэлгээтэй (нэгж хувьцаанд ногдох нийт актив) харьцуулсан үзүүлэлтээр үнэлдэг (P/B). 2020 онд Мандал даатгал ХК-ны хувьд тус үзүүлэлт 1.3 байгаа нь бодит үнэ цэнээр үнэлэгдсэн компани гэдгийг харуулж байна.
Ашигт ажиллагаа
Даатгалын компанийн ашигт ажиллагааг харах чухал үзүүлэлт болох нийлмэл харьцаа салбарын дунджаас доогуур буюу ашигт ажиллагаа салбарын дунджаас сайн байна.
-
Компанийн үйл ажиллагааны үр дүн сүүлийн зургаан жилийн хугацаанд тогтмол эерэг байсан. 2020 онд нэгж хувьцаанд ногдох ашиг 7.3 төгрөгт, өөрийн хөрөнгийн өгөөж 2020 онд 21 хувийн гүйцэтгэлтэй тайлагнасан ба ашгийн 41 орчим хувийг ногдол ашгаар тараасан.
-
Компани нь даатгалын үйл ажиллагааны үр дүнг сайжруулахын тулд андеррайтенгийн багцаа сайжруулсан. Нийлмэл харьцаа сүүлийн таван жилийн хугацаанд сайжирч, 2020 онд 95 хувьд хүрсэн.
-
19.1 хувийн цэвэр хөрөнгө оруулалтын өгөөжтэй, тогтмол орлоготой хөрөнгө оруулалтаас бий болсон хүүгийн орлого нь компанийн 2020 оны үйл ажиллагааны үр дүнд томоохон эерэг нөлөөтэй байна.
Бид мөнгөн урсгалын менежментийг сайжруулж, капиталын үр ашгийг дээшлүүлэх замаар компанийн үнэ цэнийг хамгийн дээд хэмжээнд байлгахыг зорилго болгон ажилладаг.
Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг оновчтой удирдаж, компанийн үнэ цэнийг өндөрт байлгах нь бидний үүрэг билээ. Мөн зөвхөн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээс гадна, хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх замаар мөнгөн урсгалыг хамгийн өндөрт байлгах нь чухал үүрэгт тооцогдоно. Мандал даатгалын хамт олон 2020 онд нийт 7.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг үйл ажиллагаанаас бий болгож мөнгөн хөрөнгийн хэмжээг 33.6 тэрбум төгрөгт хүргэлээ.
Г.Халиунаа
Санхүү хариуцсан захирал