Бид шилдэг нь байх, сайхан бүхнийг бусадтай хуваалцан, сайн үр дүн гаргахыг Мишн болон Вижн, Үнэт зүйлсдээ тусган ажилладаг.
Эерэг хандлага, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл бүхий бүтээмжтэй ажилтан нь манай компанийн өрсөлдөх чадварын үнэ цэнэтэй хүчин зүйл юм.
Манай компанийн амжилтын үндэс нь чадварлаг, мэргэшсэн, бүтээлч ажилтнууд юм. Бид өдөр тутмын ажилдаа компанийн гол зарчим болох дөрвөн үнэт зүйлс, 24 зарчмаа баримтлан ажилладаг бөгөөд компанийн хүний нөөцийн бодлого, шагнал урамшууллын систем, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа зэрэг нь үнэт зүйлсээ хэрэгжүүлэхтэй уялдсан байдаг.
“Өнөөдрөөр баталгаажуулсан маргааш”-ийг иргэн бүрт хүргэн (Мишн), Азийн тавцанд өрсөлдөх даатгал санхүүгийн олон улсын брэндийг бий болгохыг (Вижн) зорин ажиллахдаа “Нэг баг-Нэг Мандал” гэдгээ ухамсарлан, Үргэлж түүчээлэн, Харилцагчаа дээдлэн, Үйл хэрэгтээ тууштайгаар (Үнэт зүйлс) ажиллаж байна. Бид хаа хүрэх, хэрхэн хүрэхээ Вижн, Мишн, Үнэт зүйлсдээ зүгээр нэг томьёолоод орхих биш эдгээр зүйлсээрээ “амьсгалан”, ажил хэргээ баримжаалах “луужин” нь болгож чаддаг учраас өнөөдрийн бидний амжилт болон та бүхэндээ хуваалцах туршлагууд бий болсон гэж үздэг.
Ч.Даваадаш
Гүйцэтгэх захирал