
Мандал Санхүүгийн Нэгдэл болон СЭЗИС хамтран санхүү, хөрөнгийн захын чадварлаг мэргэжилтэн, лидерийг бэлтгэнэ
САНХҮҮ & БАНКНЫ БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТ:
СУРАЛЦАХ ХУГАЦАА
АЖЛЫН БАЙР, ТЭТГЭЛЭГ
Танхим болон цахим хосолсон сургалт
3 жилд 120 кредит цаг судална
100% хүртэлх тэтгэлэг
Цалинтай ажиллах
БИЗНЕСИЙН ЕРТӨНЦ
Менторшип
Мандал Санхүүгийн Нэгдэлд ажиллах, туршлагажих
ТЭТГЭЛЭГ ОЛГОХ: НИЙТ 20 СУРАЛЦАГЧ
-
7 суралцагч (100% тэтгэлэг + Цалинтай ажлын байр)
-
7 суралцагч (50% тэтгэлэг + Цалинтай ажлын байр)
-
6 суралцагч (Цалинтай ажлын байр)
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
1 ШАТ
2 ШАТ
3 ШАТ
Хандлагын тест +
Ерөнхий ур чадвар
2026.05.18 - 06.07
Бүлгийн сонгон шалгаруулалт
2026.06.08 - 06.12
Ярилцлага +
Эссе
2026.06.15 - 06.19
ЭЦСИЙН ШАТ
Топ 30 суралцагч +
ЭЕШ 590 оноо ба түүнээс дээш
(Англи хэл, Математик)
2026.06.22 - 06.26
Монгол үндэстнийг дэлхийд дахин нэг удаа мандуулах чин хүсэлтэй, залуу лидерүүдэд зориулав...
-
СЭЗИС-ийн 3 жилийн бакалаврын хөтөлбөр;
-
Сургалтын төлбөрийн 100 хүртэлх хувийн тэтгэлэг;
-
Мандал Санхүүгийн Нэгдэлд цалинтай ажиллангаа туршлагажих;
-
Бизнесийн ертөнцөд хөл тавьснаар борлуулалт, багийн ажиллагаа, бүтээмжтэй байх чадварт суралцана.
АНХААР:
Сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт 20 оюутанд Мандал Санхүүгийн Нэгдэл нь сургалтын төлбөрийн 100 хүртэлх хувийн тэтгэлэг, цалинтай ажлын байраар хангана. Иймд, та өөрийн боломжоо нэмэгдүүлэхийн тулд сонирхож буй бусад их дээд сургуулийн урьдчилсан бүртгэлд оролцохыг хүсье.
Эцэг эх, асран хамгаалагчтайгаа ярилцсаны үндсэн дээр тэтгэлэгт элсэлтэд бүртгүүлнэ үү!
Ажлын байр, Тэтгэлэгтэй элсэлт ер хэр байна даа?

Сэтгэгдэл:
Т. Тэргэл
"Их сургуульд 4 биш 3 жил суралцаж төгсөн гэдэг үнэхээр гоё. Сургууль дээрээ багш нараасаа суралцаж, ажил дээрээ Мандал Санхүүгийн Нэгдлийн чадварлаг санхүүч, мундаг захирлуудаас туршлага хуримтлуулдаг. Яг л ирээдүйгээс ирсэн нь гэдэг шиг цаг хугацааг товчилж байна даа.."
Б.Анужин
"Бид Тэнгэр даатгал компанидаа Даатгалын менежерийн ажил хийдэг. Даатгал хийлгэсэн харилцагчид маань дунджаар 1,0 сая төгрөгөөр даатгуулаад 5, 10 сая төгрөгийн нөхөн төлбөрийг авч, гэнэтийн санхүүгийн эрсдэлээс өөрийгөө, гэр бүлээ хамгааллаа, баярлалаа гэдэг. Энэ зүйлээс л хамгийн их урам авдаг даа."
Т.Жавхлантөгс
"Би Солонгос улсад суралцаж байснаа болиод Ажлын байр, Тэтгэлэгтэй элсэлтийг зориод Монголдоо ирсэн. Хичээл дээр үзэж байгаа зүйлсээ ажил дээрээ ашиглаад л, харилцагчдадаа даатгал санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх ажил хийгээд л үнэхээр цаг хугацаа маань бүтээмжтэй болж ирсэн. Нэмээд цалин авчихна, үүнийгээ хуримтлуулаад хувьцаа, бонд авчихна.
So satisfied 🙂"
О.Бат-Оргил
"Би ажил, хичээлдээ Налайх дүүргээс явдаг. Миний өглөө үүрийн 5 цагаас эхэлж эхний автобусанд сууж хичээлдээ очно. Хичээл маань 10:40-д дуусаж, ажил 11 цагаас эхэлдэг. Суралцангаа ажиллахын зэрэгцээ компанийнхаа, сургуулийн тэмцээнд оролцож, даатгал хуримтлалын борлуулалтын ажлаа хийх гээд л завгүй өнгөрдөг. 18хан насандаа энэ бүхнийг амжуулж, цагаа зөв менежмент хийж сурч байна. Мандал Санхүүгийн Нэгдлийн rifler болоод ч амжсан байна."