top of page

Чүлтэмийн ДАВААДАШ

Мандал Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал

davaadash-cover.jpg

Эрхэм хүндэт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч түншүүд ээ

Та бүгдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Мандал даатгалын 2020 оны үйл ажиллагаа, үр дүнгээ тайлагнах ялдамд та бүхэнтэйгээ нүүр бардам учран золгож байгаадаа баяртай байна. 

2020 онд дэлхий дахины онцлох гол сэдэв бол Ковид-19 цар тахал байлаа. Халдварыг бууруулах, тархалтыг зогсоох зорилготой олон нийтийг хамарсан хөл хорио, улс хоорондын хил, гаалийн хориг ба түүнээс үүдсэн гадаад худалдааны тогтворгүй байдал зэргээс хамаарч эдийн засаг хямарч иргэд, бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлсөн, сорилт бүхий хүнд жил болж өнгөрлөө. Нийслэл хотод жилийн хагаст нь буюу таван сар гаруй хугацаанд хөл хорио тогтоосон үед бидний борлуулалт бууралттай, зарим үед бүрэн зогссон байдалтай байлаа. Гэхдээ Мандалчууд бид энэ цаг хугацааг зогсолт биш, боломж гэж үзэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ажилчдын ур чадвар болон хүртээмжийг дээшлүүлэх, автоматжуулалтыг нэмэгдүүлэн бүтээмжийг өсгөх ажлуудыг маш амжилттай гүйцэтгэн ард нь гараад байна. Хөл хорионоос шалтгаалан цахим шилжилтэд эргэлт буцалтгүй орсноор 4-р улирлын нөхөн төлбөрийн 70 хувийг цахимаар шийдвэрлэжээ.

Бүтэн жил гаруй үргэлжилсэн хөл хориог бид бэрхшээл бус харин бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, бүтээмжийг өсгөх боломж гэж үзсэн.

quote-mark.png

Төлөвлөгөөний дагуу чухал, нэн шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд даатгалын хураамжийн орлого өмнөх оноос 15 хувиар өсч 33.2 тэрбум төгрөгт хүрлээ. Хямралын үед зах зээлд шинэ боломжууд гарч ирдэг. Эдгээр боломжийг үнэлэн эрсдэлийн удирдлагыг оновчтой хийснээр хөрөнгө оруулалтын орлого өмнөх жилээс 47 хувиар өсч 5.5 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ бүхний үр дүнд цэвэр ашиг 4.5 тэрбум төгрөгт хүрч өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 21 хувь байлаа.

Монголын даатгалын салбарт анх удаа олон улсын үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн нь 2020 оны Мандалын хамгийн онцлууштай үйл явдал боллоо. Олон улсын үнэлгээний AM Best агентлаг нь Мандалын санхүүгийн чадавх В, урт хугацааны зээлжих зэрэглэл “ВВ+” гэж үнэлжээ. Энэхүү үнэлгээ нь жилийн турш хийгдсэн маш урт үйл явц байсан ба Мандал даатгалыг олон улсын стандартын дагуу даатгалын үйл ажиллагаа явуулдаг, найдвартай, нөхөн төлбөр төлөх чадамжтай гэдгийг батламжиллаа. 

2021 онд компанийн маань 10 жилийн ой тохиож байна. Анх тогтсон зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлэн “харилцагч бүрийг эрсдэлийн удирдлагын мэдлэгтэй болгож тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох” зорилго тавьж ажиллаж эхэлсэн.

Өнөөдөр энэ зорилгоо биелүүлж Монгол Улсад эрсдэлийн удирдлага, боловсролыг түүчээлэн түгээж чадсан байна. Үүний үр дүнд олон нийтийн эрсдэлийн боловсрол дээшилж, Мандалын харилцагчийн тоо нэмэгдэн, санхүүгийн чадавх бэхжиж салбартаа тэргүүлэгч даатгалын компани болж чадсан юм.

 

Харилцагч, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Өнөөдөр энэ зорилгоо биелүүлж Монгол Улсад эрсдэлийн удирдлага, боловсролыг түүчээлэн түгээж чадсан байна. Үүний үр дүнд олон нийтийн эрсдэлийн боловсрол дээшилж, Мандалын харилцагчийн тоо нэмэгдэн, санхүүгийн чадавх бэхжиж салбартаа тэргүүлэгч даатгалын компани болж чадсан юм. Харилцагч, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Мандалын өнөөдрийг хүртэл бий болгосон зүйлс, амжилтаар миний бие бахархдаг бөгөөд биднийг ирээдүйд илүү том сорилт, амжилтууд хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Хөгжиж буй бусад улс оронтой харьцуулахад Монголчуудын эрсдэлийн талаарх ойлголт дутмаг, даатгалд хамрагдах сэдэл бага байдаг нь нууц биш. Эрсдэлийн удирдлага, түүнийг шилжүүлэн авдаг даатгал гэдэг механизмыг ашиглан бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, тэдний бий болгосон капиталыг хамгаалах, иргэдийн хувьд дундаж давхаргыг эрсдэл тохиолдсоны улмаас ядууралд нэрвэгдэхээс сэргийлэх ажлуудыг системтэйгээр, улсын түвшинд бодлоготойгоор хэрэгжүүлэх нэн шаардлагатай. Энэ үйл хэрэгт бид салбарын тэргүүлэгчийн хувиар хариуцлага хэмээн хүлээн авч оройлон оролцоно.

Цар тахлаас хамаарсан тодорхойгүй байдал дуусаж, эдийн засаг эргэн сэргэсэн сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа давна!

bottom of page